БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-28 17:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос улс /БНСУ/-аас Монгол Улсад суух Элчин сайд Ли Ё Хун Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барилаа.


Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг хүлээн авч уулзаж, 2020 онд болох Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэх, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих талаар санал солилцлоо.


Тухайлбал, Монгол Улсад хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт бизнесийн орон зай, БНСУ-д технологи байгааг Ерөнхийлөгч Х.Баттулга онцлоод бизнес эрхлэгчдийг холбох зөвлөл байгуулах санал гаргав. Мөн энэ талаар хийсэн судалгаа, төслүүдийг Элчин сайд Ли Ё Хунд гардуулсан юм.


Элчин сайд Ли Ё Хун хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаа, оноог ажил хэрэгтээ тусгахаа илэрхийллээ.

Связанные новости