Улиастай-Тосонцэнгэл ирэх 10 дугаар сард хатуу хучилттай замаар холбогдоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт авто зам, гүүрийн барилгын ажлын нээлт болж байна.
Барилгын ажлын нээлт Монгол Улсын таван аймагт нэгэн зэрэг нээгдэж буй бөгөөд Завхан аймагт Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Авто зам, замын байгууламж, засвар ашиглалтын албаны дарга Д.Загдраднаа, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Завхан Авто тээврийн төвийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс, Насны зам ХХК, Чайна Жиансу Жианда Констракшн ХХК-ийн удирдлага, ажилчид оролцлоо. Улиастай Тосонцэнгэл чиглэлийн 67км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчээр Насны зам ХХК туслан гүйцэтгэгчээр Чайна Жиансу Жианда Констракшн ХХК ажиллана.
2015 оны наймдугаар сарын 13-ны өдөр замын барилгын ажил эхэлсэн бөгөөд энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусах юм.
Замын хучилтын хийц нь дээд суурь нь 400 мм хөлдөлтөөс хамгаалах хоёр үетэй, 200 мм буталсан чулуун суурьтай, 50 мм асфальт бетон хучилттай баригдах юм. Өнөөдрийн байдлаар зам барилгын ажлын явц 54.5 хувьтай байна.
Завхан Б.Мягмарсүрэн