Ард иргэдээр үнэлгээ хийлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-18 14:55:29

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас менежмент төлөвлөгөөний хэрэгжилтэндээ ард иргэдээр үнэлгээ хийлгэсэн байна.

Үнэлгээг Ховд, Бөхмөрөн, Сагил, Түргэн, Тариалан сумын Засаг дарга нар, Засаг даргын тамгын газрын Байгаль орчны тогтвортой хөгжлийн тасгийн улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, газрын даамлууд, орчны бүсийн зөвлөлийн гишүүд, хилийн цэргийн 3-р заставын бие бүрэлдэхүүн зэрэг 100 гаруй хүн хийсэн байна.

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны дарга М.Анхбаяр, мэргэжилтэн Ч.Энхээ, Н.Лхамсүрэн, жолооч Ц.Цэрэндагва нар энэ сарын 6-14-ны хооронд эдгээр сумдад ажиллаж, үнэлгээгээ хийлгэжээ.

Увс аймаг Б.Батхүү

Связанные новости