ИТХ-ын ээлжит X хуралдаанаар үндсэн есөн асуудлыг хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-12-04 11:51:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдаан эхэллээ. Уг хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнэж, 2020 оны төсвийг батлах юм.

Хуралдааннаар аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны танилцуулга, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн  хөтөлбөрийн хэрэгжилт, орон нутагт татварын зарим хувь хэмжээг тогтоох тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2020 оны үндсэн чиглэлийн зорилт, 2017, 2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, 2020 оны төсөв батлах тухай, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежементийн төлөвлөгөө батлах, аймгийн хөгжлийн хэтийн зорилт 2019-2028 бодлогын баримт бичгийг батлах, Эрдэнэцагаан сумын Бичигт боомтыг багийн төв болгох тухай гэсэн үндсэн есөн асуудлыг хэлэлцэнэ.

X хуралдаанд аймгийн ИТХ-ын 33 төлөөлөгчөөс гадна сумдын засаг дарга, аймгийн ААНБ, хэлтэс агентлагийн дарга нар оролцож байна. 

Связанные новости