Чаргат багт Юнителийн дахин дамжуулах 3G станц барьж ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өлгий сумын Чаргат
багийн нутаг Харалдаан зүүн орой дээр
Юнителийн
дахин дамжуулах 3G станц барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр тус багийн ойр орчмын 30-40 км-ийн
радиус дотор малчид гэрээсээ гар утсаар
ярьж, интернэтэд орох боломж бүрджээ.
“Манай сумын Чаргат багийн ард иргэд мэдээллийн технологийн эрин зуунтай хөл
нийлүүлэн алхах боломж бүрдлээ. Юнителийн сүлжээ маш сайн барьж байна. Энэхүү нөхцөл боломжийг
бүрдүүлж өгсөн УИХ-ын
гишүүн,
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт болон Юнител карпорацийн хамт олонд баярлалаа” хэмээн Өлгий сумын Засаг дарга Х.Шагдаржав хэллээ.
Юнителийн 3G дахин
дамжуулах станцыг өнгөрсөн 10-р сард Тэс сумын Нуур багт мөн барьсан юм.