Гар бөмбөгийн идэрчүүдийн УАШТ Баян-Өлгий аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гар бөмбөгийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ирэх гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд болно.
Тус аймгийн Биеийн тамир, спортын газраас
хүргүүлсэн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах 32 багийн шигшээ тэмцээнийг
зохион байгуулах хүсэлтийг Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөл энэ
сарын 17-ны өдрийн хурлаараа зөвшөөрчээ.
Харин уг ажилд аймгийн ИТХ, ЗДТГ, аймгийн
Волейболын холбоо дэмжлэг үзүүлж хамтран ажиллах бөгөөд тэмцээнийг зохион
байгуулах хороо байгуулж, бэлтгэл ажилд орсон байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    