Шадар сайд Ө.Энхтүвшин “Таван толгой түлш" ХХК-ийн ажилтай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, МХЕГ-ын дарга Цагаанхүү нар “Таван толгой түлш" ХХК-ийн ажилтай өнөөдөр танилцлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нд байгуулсан “Таван толгой түлш” ХХК нь өнөөгийн байдлаар 399 борлуулалтын цэгээр 177 мянган тонн сайжруулсан шахмал түлш нийслэлийн иргэдэд түгээжээ. Мөн НОБГ-тай хамтран гал түймрийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх 10 ажилтны бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлгэм, гэрээт гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ажиллуулж байгааг тус компанийн удирдлагууд танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллахад анхаарахыг “Таван толгой түлш" ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.