1000 хүүхдийн харшийн сүлд модны наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-12-30 20:56:49

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хүүхдийн харшийн сүлд модны наадмыг энэ жил Улаангом сумын ерөнхий боловсролын 5-р сургууль амжилттай зохион байгууллаа. Наадмын үеэр авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлж, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ 2019 онд амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж урамшуулсан юм.

Энэ жил ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12а ангийн сурагч Ш.Ариунзаяа Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон байна. 2019 онд Увс аймгийн “Оюунлаг сурагч”-аар 2-р цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч Э.Аззаяа, “Авьяаслаг сурагч”-аар 1-р цогцолбор сургуулийн 9д ангийн сурагч Б.Сэргэлэн, “Спортлог сурагч”-аар 1-р цогцолбор сургуулийн 6д ангийн сурагч Ц.Мягмарсүрэн, “Манлайлагч сурагч”-аар 2-р цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч З.Тэмүүжин, “Бүтээлч сурагч”-аар 1-р цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч О.Эрдэнэбат нар шалгарлаа.

Тэрчлэн “Хүмүүнлэг энэрэнгүй сурагч”-аар 3-р сургуулийн 12б ангийн сурагч С.Амарзаяа, “Шинийг санаачлагч сурагч”-аар 1-р цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Л.Сод-Эрдэнэ, “Байгальд ээлтэй сурагч”-аар 3-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Мичидмаа, “Өв уламжлалыг дэлгэрүүлэгч сурагч”-аар 1-р цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Т.Төгсбилиг нар шалгарсан юм.

Хүүхдийн өөрөө удирдах шилдэг байгууллагаар 4-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуб, 1-р цогцолбор сургуулийн “Гоо даль” эко клуб, 3-р сургуулийн “Эко элч” клуб, 4-р сургуулийн “Өсвөрийн Улаан загалмай” клуб, 2-р цогцолбор сургуулийн “Эх дэлхий” эко клубууд тус тус шалгарсан байна. Үүнээс гадна NEAR буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргааны холбооны ХЭГ-аас зарласан олон улсын гар зураг, постерийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг мөн үеэр гардуулсан юм. Тус уралдаанд 1-р цогцолбор сургуулийн 12е ангийн сурагч Б.Цэнд-Аюуш 2-р байр, 12б ангийн сурагч Ш.Лүнжээ, 11б ангийн сурагч С.Номин нар тусгай байр хүртсэн байна. 

Связанные новости