Гиваан баатрын талбайг тохижууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 11-р багт оршдог Монгол
Улсын баатар Б.Гивааны талбайг улсын төсвийн 280 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар засаж тохижууллаа. Ингэснээр тус талбай нь орчин үеийн стандарт
шаардлагад нийцсэн сагсны талбай, хүүхдийн тоглоомын талбай, тайз, усан
оргилуур, утас цэнэглэх бүхээг, амралт зугаалгын талбай гэсэн хэсгүүдтэй
болжээ. Уг цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд залуус, хөгшид буурлууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай
орчин бүрдээд байна.
Б.Гиваан баатрын талбайг Улаангом сумын 11-р багаас
аймгийн ИТХ-д бие даан сонгогдсон, төлөөлөгч С.Анхбаяр санаачлан хөөцөлдөж,
ийнхүү орчин үеийн тохижилттой талбай болгон тохижуулжээ.