Маханд вакцины үлдэгдэл бий эсэхийг шинжлэх лабораторитой болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-21 00:18:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг энэ ондоо багтаж малын маханд вакцин тарилгын буюу антибиотик, химийн бодисын үлдэгдэл бий эсэхийг шинжлэх лабораторитой болно.

Нэг толгой малд зургаан сараас багагүй хугацаанд 5-6 нэр төрлийн вакцин хийдэг. Харин вакцинд хамрагдсан малын махыг тодорхой хугацаанд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Гэтэл манай аймагт зарагдаж буй мах, махан бүтээгдэхүүнд зөвхөн гарал үүслийн бичиг шаарддагаас бус тухайн мал вакцинд хэзээ хамрагдсан нь тодорхой мэдээлэлгүй байдаг байна. Иймд малын махан дахь вакцины тарилгын үлдэгдэл бий эсэхийг шинжлэх лабораторитой болохоор төлөвлөж байгаа ажээ.

Өнгөрсөн онд л гэхэд 161.8 мянган толгой мал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан байна. Вакцины хоруу чанар нь арилаагүй үед  малын махыг хэрэглэвэл хүний бие антибиотикт дасалтай болох эрсдэлтэй гэнэ.

Дашрамд дурдахад, Герман, Голланд, Бельги зэрэг улсад малыг вакцинд хамруулахаас татгалздаг байна. Манай улс жилд дунджаар 6-8 тэрбум төгрөгийг малын вакциндаа зарцуулдаг.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости