М.Түмэнбаяр тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТФилиппин улсад таэквондогийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяр аваргын төлөөх тоглолтод Ираны тамирчинд 9:6-гаар дийлдэн, мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Филиппин, Казахстан, Катарын тамирчдыг ялж, шигшээд шалгарсан. Түүний хувьд Азийн аваргаас медаль хүртсэн анхны таэквондогийн тамирчин боллоо. Тус тэмцээний өмнө "РИО-2016" олимпийн эрхийн тэмцээн болсон бөгөөд манай баг тамирчдаас эрэгтэй 58 кг-д ОУХМ П.Тэмүүжин мөнгөн медалийн болзол хангаж, таеквондочдоос олимпийн наадамд оролцох эрх авсан анхны монгол хүн болсон юм.
Д.Өлзий
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar