Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт хамгийн өндөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-13 14:22:37
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны даргын зөвлөлийн 2020 оны эхний хурал өнөөдөр болж, энэ онд мөрдөх “Хүн амын амьжиргааны доод түвшний тооцоо”-г хэлэлцэн баталлаа. Шинэчилсэн тооцооллоор хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 230.000 төгрөг, Хангайн бүсэд 206.000 төгрөг, Баруун бүсэд 203.400 төгрөг, Зүүн бүсэд 201.700 төгрөг, Төвийн бүсэд 198.300 төгрөг байна.


Өмнөх онуудынхтай харьцуулахад, амьжиргааны доод түвшин Зүүн бүсэд 14.1 (7.5%) мянган төгрөг, Баруун бүсэд 12.7 (6.6%) мянган төгрөг, Хангайн бүсэд 11.8 (6.1%) мянган төгрөг, Төвийн бүсэд 11.2 (6.0%) мянган төгрөг, Улаанбаатар хотод 12.1 (5.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдлээ. Бүсүүдийн амьжиргааны доод түвшинг хооронд нь харьцуулахад Улаанбаатар хотод хамгийн өндөр, дараа нь Хангай, Баруун, Зүүн, Төвийн бүс гэсэн эрэмбэ үүсэж байна.


Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон хэрэглэдэг.

Связанные новости