“Алсын хараа-2050” баримт бичигт тусгах иргэдийн саналыг авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗШХЭГ-аас Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгах иргэдийн саналыг info@cabinet.gov.mn хаягаар хүлээн авч эхэлжээ.
Долоон сарын турш салбар бүрийн 1500 эрдэмтэн, судлаач хамтран боловсруулсан есөн тулгуур, 50 зорилт бүхий бодлогын баримт бичгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулсан юм.
Хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд орон сууцны бодлогын өөрчлөлт хийх, хуримтлалын бодлого болон даатгалын тогтолцоог боловсронгуй, хүртээмжтэй болгох, эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх үзлэг, улсын эмнэлгүүдийн шинэчлэл, их дээд сургуулийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх юм. Түүнчлэн уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр зэрэг хөгжлийн тэргүүлэх зургаан салбарыг тодорхойлж, хөгжүүлэх юм. Монгол Улсын хүн амын тоо 2050 он гэхэд 5.5 сая байх тооцоотой байгаа бөгөөд бодлогоор дэмжиж чадвал 6 сая хүрэх боломжтой хэмээн үзсэн байна. Улаанбаатар хот 2050 он гэхэд 3.2 сая хүн төвлөрөхөөр байгаа учраас Улаанбаатар хот ба дагуул хотыг байгуулахад анхаарч байгаа аж.
Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг энд дарж үзнэ үү.