БНСУ-д шинэ төрлийн уушгины хатгалгаа илэрсэн нь батлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ.
/TASS/.
БНСУ-д коронавирусний шинэ төрлөөр үүсгэгдсэн уушигны
хатгалгаа өвчний анхны тохиолдол илэрсэн нь батлагджээ.
БНСУ-ын Инчон олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн БНХАУ-ын иргэн өнгөрсөн
долоо хоногт Хятадын Ухань хотод зорчсон нь тогтоогдсон юм. Өвчтөнийг
тусгаарлаж, Инчон хотын эмнэлэгт эмчилгээ хийж байгаа юм.
Сүүлд мэдээлснээр, Ухань хотод энэ өвчнөөр халдварласан хүний тоо 198-д хүрч, 3 хүн нас баржээ. Өвчний улмаас 35 хүний биеийн байдал хүнд байгаа бол 9 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Коронавирусээр халдварласан анхны тохиолдол Таиланд болон Японд мөн бүртгэгдсэн юм.