Шинэ төрлийн уушгины хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /CNN/.
Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод дэгдэж эхэлснээс хойш тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл
мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.
“АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг
авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил
хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л
хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн тэргүүн Энтони
Фоцигийн мэдэгдсэнийг “CNN” агентлаг
уламжилсан байна.
Бэлдмэлийн боловсруулт дээр Техас, Нью-Йоркоос болон БНХАУ-аас ирсэн хэсэг
бүлэг эрдэмтэд ажиллаж байгаа аж.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar