Австралид коронавирусний анхны тохиолдол илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /ABC/. БНХАУ-д
олноор бүртгэгдээд буй шинэ төрлийн “2019-nCoV” коронавирусээр халдварласан анхны тохиолдол Австралийн
Виктория мужид илэрчээ.
Өвчтөн БНХАУ-ын иргэн бөгөөд Ухань хотыг зорьж, 1 дүгээр сард Австралид
ирсэн байна. Тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь
хэвийн байгаа аж.
Үүнээс гадна одоогоор 5 хүний коронавирусээр халдварласан эсэхийг шалгаж
байгаа тухай Шинэ Өмнөд Вэльс мужийн Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна.