Коронавирусээр 2000 орчим хүн халдварлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /TASS/.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины
хатгалгаа өвчнөөр 1975 хүн халдварлаж,
энэ өвчний улмаас 56 хүн нас баржээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн
төрийн хорооны мэдэгдэлд дурдсанаар, 324 хүний биеийн байдал тун хүнд байгаа
аж.
Үүнээс гадна өөр 2700 хүн коронавирусээр халдварласан байж болзошгүй байна
гэж үзэж байгаа бөгөөд тус өвчнөөр халдварласан хүнтэй ойр байсан 21.5 мянга
орчим хүн эмчийн хяналтанд байгаа аж.
Эрх баригчдын мэдэгдсэнээр, коронавирусээр халдварласан 1052 тохиолдол тус
өвчин анх тархаж эхэлсэн Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотод
бүртгэгдсэн байна. Шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнөөр халдварласан хүний
тоо Бээжин хотод 52, Шанхайд 40 хүрээд байгаа аж.
Түүнчлэн энэ өвчний тохиолдол одоогоор Австрали, Вьетнам, Малайз, Непал, БНСУ, Сингапур, АНУ, Тайланд, Франц болон Японд бүртгэлтэй байгаа юм.