ДЭМБ-ын тэргүүн Хятадад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинэ төрлийн
коронавирусний тархалтын нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Хятадад айлчлахаар
болжээ. Энэ талаар Т.Гебрейесус өнгөрсөн ням гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
ДЭМБ-ын тэргүүн Хятадын
Засгийн газар, Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзаж, түүний баг Хятадын мэргэжилтнүүдийн хөгжүүлэлттэй
танилцах ажээ. ДЭМБ энэ хүнд цаг үед Хятад улсын ард иргэдэд дэмжлэг үзүүлэхийн
тулд 24/7 ажиллаж,
коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн орнуудтай нягт холбоо тогтоож
байгаагийн зэрэгцээ одоогийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, зөвлөмжийг дэлхийн бүх улс оронд хүргэж байна гэж Т.Гебрейесус мэдэгдсэн байна.