Коронавирустэй тэмцэхэд нь тусламж болгон БНСУ 5 сая ам.долларыг олгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
СӨҮЛ. /Yonhap/.
Шинэ төрлийн коронавирусний тархалттай тэмцэхэд тусламж
үзүүлэх зорилгоор БНСУ-ын Засгийн газар БНХАУ-д 5 сая ам.доллар олгох шийдвэр
гаргажээ.
Шинэ төрлийн уушгины хатгалгаа дэгдэж байгаатай холбоотойгоор БНСУ-ын эрх
баригчид хувийн хамгаалах болон эрүүл ахуйн хэрэгслүүд тэр дундаа 2 сая амны хаалтыг
БНХАУ-д олгохыг санал болгожээ. Үүнээс гадна 100 мянган хамгаалалтын хувцас, нүдний
шилээр хангах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
БНСУ БНХАУ-д өвчний тархалтыг зогсооход нь ямар ч дэмжлэг үзүүлэхэд бэлэн
байгаа тухай Ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-ын дарга Си Жиньпинд илгээсэн
захидалдаа өмнө нь дурдсан байна.