Хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 02 дугаар сарын 01-нээс эхлэн
хүйтний эрч эрс чангарахыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон
анхаарууллаа. Агаарын температур өдөртөө 15-20 градус, шөнөдөө 26-31 градус
хүртэл хүйтэрч, салхины хүч 13-15 м/сек хүрч ширүүснэ гэв.
Өнөө шөнө нутгийн зарим хэсгээр, 01 дүгээр сарын 31-нд нутгийн зүүн хэсгээр
цас орж цасан шуурга шуурна. Мөн 02 дугаар сарын 02-ноос ихэнх нутгаар цасан
шуурга шуурна. Иймд малчид, иргэд, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж аюулгүй
байдлаа хангахыг сануулав.