Ж.Батзандан: 100 мянган ахмадын гарын үсэг цуглуулсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх ахмадад тэгш буюу гурван сая төгрөг тараах тухай хуулийн төсөл боловсруулснаа УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлөөс өнөөдөр мэдээлэв.
УИХ-аас Салхитын мөнгөний ордыг барьцаалж бонд босгох замаар ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл батлагдсаныг УИХ дахь ШИНЭ-ын дарга Ж.Батзандан мэдээллийн эхэнд онцлов. Тэрбээр, "Ахмадад тэгш үйлчилсэн хууль боловсруулах санаачилга гаргаж ард түмнээс 100 мянган санал бүхий гарын үсэг цуглуулсан. Зарим ахмадад зургаан саяыг олгож бусдад нь "чихрийн цаас" өгч буйг ахмадууд эсэргүүцэж байна" хэмээлээ.
Тус намын зөвлөл хуулийн төслөө өнөөдөр УИХ-ын дарга болон ЗГХЭГ-ын даргад хүргүүлэх бөгөөд төслийг хэлэлцэхгүй бол гуравдугаар сард ахмадуудыг цуглуулж жагсаал өрнүүлнэ гэдгээ илэрхийлэв.