Шинэ коронавирусээр 9774 хүн халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 31-ний 10.00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 9774-т хүрч 213 хүн нас бараад байна. Харин 171 хүн эдгэрчээ хэмээн Эрүүл мэндийн яам өнөөдрийн ээлжит мэдээллийнхээ үеэр танилцууллаа.
Харин өчигдөр буюу энэ сарын 30-ны 10:00 цагийн байдлаар, халдвартай хүний
тоо 7711, нас барсан хүний тоо 170, эдгэрсэн хүний тоо 124 гэж байсан юм.
Ташрамд дурдахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдвар Хятадаас өөр олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаад буй. ДЭМБ 2009 оноос хойш олон улсын хэмжээний онцгой байдлыг зургаа дахь удаагаа тогтоож буй нь энэ бөгөөд 2009 онд гахайн томуу, 2014 онд полио вирус, 2016 онд зика вирус, 2014, 2019 онд эбола вирусний дэгдэлтийн үеэр тус тус онцгой байдал зарласан байна. Онцгой байдал тогтоосноор ДЭМБ зөвлөмжүүдийг тогтмол өгч, гурван сар тутам тайлагнадаг байна.