ХУД-ийн Спорт хороо салбартаа тэргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, 2016-2019 оны ажил үйлсээрээ Хан-Уул дүүргийн Спортын хороо салбартаа манлайлж улсын хэмжээнд “Тэргүүн байр" эзэллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, ХУД-ийн Спорт хорооны хамт олонд “Тэргүүн байр” эзэлсэн батламж, мөнгөн шагналыг гардуулж, улам их амжилт хүсэн ерөөв.