“Хасын хүлэгүүд” Солонгосын аварга “Эл Жи Сэйкерс”-тэй өнөөдөр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-05 10:15:42

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн супер лигийн 2025-2026 оны улиралд оролцож буй “Хасын хүлэгүүд” баг Солонгосын аварга “Эл Жи Сэйкерс” багтай хэсгийн ээлжит тоглолтоо өнөөдөр хийнэ.


Тэд хэсгийн эхний тоглолтдоо Японы “Алварк”-ийг талбайд нь 84:69-өөр, дараа нь Тайванийн аварга “Нью Тайпэй Кингс”-ийг эх орондоо хүлээн авч 90:76-гаар буулган авсан юм. Ингэснээр 2-0 гэсэн амжилтаар хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Дөрөв хоногийн өмнө болсон тоглолтод Иан Миллер 40 оноогоор багаа тэргүүлсэн байдаг. Өнөөдрийн тоглолт 19:00 цагт “М банк арена”-д болно.


Ташрамд сонирхуулахад, тэд өчигдөр “Холбооны цом”-ын тоглолтын хүрээнд “Рояаль” их сургуулийн багийг 108:73-аар буулган авснаар хоёрдугаар шатанд шалгарсан юм. 

Связанные новости