Засгийн газар үндэсний онцлогийг харуулсан бүтээлийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-02-03 12:48:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын телевизүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадам, түүх ойн үеэр радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншлыг харуулсан бүтээлийг олон нийтийн хүртээл болгохыг уриаллаа.


Хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх өргөн нэвтрүүлгийн бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжих шаардлагатай хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзжээ.



Сүүлийн жилүүдэд Монголын радио, телевизүүд ихэвчлэн гадаадын кино, нэвтрүүлгийг цацах болсон. Дэлхий ертөнц даяаршиж буй энэ үед хүүхэд залуус гадаадын үе тэнгийнхэнтэй хөл нийлүүлэн алхахын тулд олон улсын кино, нэвтрүүлгийг үзэх нь зөв боловч нөгөө талаасаа үндэснийхээ өв уламжлал, соёл урлагийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр онцлов. Тэрбээр, “Сүүлийн 30 жил бид уул уурхай ярилаа. Одоо иргэдээ соён гэгээрүүлэх, үндэсний өв соёл, зан заншил, ёс уламжлалаа сурталчилан таниулах ажлыг орхигдуулсан байна” гэлээ.

Связанные новости