Унгар Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-06 17:19:03

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл Унгар Улсын Засгийн газрын Үндэсний бодлого хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Силадий Петерийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол Улс, Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлууд амжилттай болж байгааг дурдаад цаашид соёл, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан зэрэг салбарт хамтран ажиллах, хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.


Уулзалтад Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд  Борбала Анна Обрушански байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.   


Связанные новости