БНАСАУ ОХУ-тай зорчигч тээврийн харилцаагаа зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН.
/TASS/.
Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ
болгон БНАСАУ-ын эрх баригчид Оростой зорчигч тээврийн галт тэрэгний
хөдөлгөөнөө зогсоох шийдвэр гаргажээ.
Пёньян-Москва, Пёньян-Хабаровск чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг даваа
гарагаас эхлэн түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан тухай Пёньян дахь тасалбар
түгээлтийн ажилтан мэдэгдсэн байна.
БНАСАУ, ОХУ хоорондын галт тэрэгний хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхойгүй
хугацаагаар тогтоосон бөгөөд Хятадад дэгдсэн өвчинтэй холбоотой нөхцөл байдлаас
хамаарч хоёр улс хоорондын зорчигч тээврийн төмөр замын хөдөлгөөнийг сэргээнэ
хэмээн тэрбээр мөн ярьжээ.