"Дархан Нэхий" ногдол ашиг тараахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дархан Нэхий” ХК-ийн ТУЗ хуралдаж, нэгж хувьцаандаа 210 төгрөг буюу нийт 232.1 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар болов.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны 2 дугаар сарын 25-нд гаргах бөгөөд ногдол ашиг тараах өдрийг энэ оны 9 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 30-ны хооронд тогтоож, компанийн байранд хуваарилахаар шийдвэрлээд байна гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв.