ӨНӨӨДӨР: “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: АТГ-аас зохион байгуулж буй Ази, Номхон
далайн бүсийн хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний
Удирдах зөвлөлийн хурал болон 10 дугаар Бүгд хурал “Новотел” зочид буудалд
эхэлнэ.
09:00 цагт: “Гадаад худалдааны статистик мэдээллийг
боловсруулах талаар арга зүйн зөвлөгөө” сэдэвт сургалт, уулзалт Гаалийн ерөнхий
газарт болно.
09:30 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: УИХ-аар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд зохион байгуулна.
11:40 цагт: СХД-ийн 2-р хороонд УСУГ-т бүрэн автоматжуулсан 180 худгийг хүлээлгэн өгөх ёслол болно.
13:00 цагт: Яармаг дахь "Хангарди" ордонд НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаантай.
-“Утга зохиолын 7
хоног” аян үргэлжилнэ.
- Байгаль орчны ахлах
албан тушаалтны 28 дугаар уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд үргэлжилнэ.
-ЮНЕСКО-гийн
ивээл дор Ази-Номхон далайн бүсийн СББӨ-ийн олон улсын сургалтын төв, ССАЖЗЯ, Соёлын
өвийн үндэсний төв хамтран Үндэсний сургагч багш бэлтгэх чадавх бэхжүүлэх III
шатны хөтөлбөрийг зохион байгуулж байна.
-“Сонсголгүй
иргэдийн олон улсын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ.
-“Ардчилсан
үндсэн хуульт засаглалаар бэхжүүлэх нь: Үндсэн эрхийг хамгаалахад хөндлөнгийн
хараат бус төрийн хяналтын байгууллагуудын үүрэг, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн
Номын санд үргэлжилнэ.
“Намрын ногоон өдрүүд-Өрхийн үйлдвэрлэл-2025” үзэсгэлэн
худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж
байна.
-Монгол
Улсад анх удаа зохион байгуулж буй “Techweek-2025” үргэлжилж байна.
-Увс
аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Увс аймгаас төрөн гарсан уран
бүтээлчдийн “Чандмань” нэгдлийн хамтарсан “Чинад Мана” үзэсгэлэн HUE Art Gallery-д гарч байна.
-“Чөлөөлөлт.
Ард түмэнд энх тайван” гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төв
/РЦНК/-д олны хүртээл болж байна.
-Монголын
каллиграфийн урлагийн нэгдсэн холбооны намрын нээлтийн үзэсгэлэн Монголын уран
зургийн галерейд гарч байна.
-Монгол
Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан эмэгтэй гэрэл
зурагчдын “Жим ба Жигүүр” гэрэл зургийн үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд үргэлжилж байна.
-Олон улсын
дохионы хэлний өдөр тохиож байна.
Орон нутагт:
Завхан: “Хавдаргүй монгол эмэгтэй” төслийн багийнхан Завханы
говийн болон зүүн 10 суманд ажиллаж байна.
Хилийн чанадад:
-Японы Токио хотод мэргэжлийн сумогийн Аки башё үргэлжилж
байна.
-Волейболын эрэгтэйчүүдийн ДАШТ Филиппиний Манила хотод
үргэлжилж байна.
-Казахстаны Астана хотод өсвөрийн шатарчдын ДАШТ эхлэв.