Хонконгт коронавирусний улмаас амиа алдсан анхны тохиолдол гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-04 14:06:38

БЭЭЖИН. /South China Morning Post/. Засаг захиргааны онцгой бүс Хонконгт коронавирусний улмаас амиа алдсан анхны тохиолдол гарчээ.


Эх сурвалжийн мэдээлснээр, 39 настай өвчтөн эмчилгээ хийлгэж байсан хэдий ч мягмар гарагийн өглөө зүрхний цочмог шигдээсний улмаас амиа алджээ.


Тэрбээр 1 дүгээр сарын 21-нд хурдны галт тэргээр Ухань хотыг зорьж, хоёр хоногийн дараа Хонконгт эргэн ирсэн бөгөөд 1 дүгээр сарын 31-нд өвчний шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн байна. Удалгүй шинэ төрлийн коронавирусний халдвар авсан нь тодорхой болж, Хонконгт энэ өвчнөөр халдварласан 13 дахь хүн болсон юм. Хожим нь өвчтөний ээж коронавирусээр халдварласан байна. Сүүлд мэдээлснээр, Хонконгт коронавируусээр халдварласан 15 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. 

Связанные новости