Шинэ коронавирус 20 624 хүнд халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-04 15:10:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-ний 10.00 цагийн байдлаар, шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 20 624 болж 425 хүн нас бараад байна. Харин 632 хүн эдгэрчээ.

 

Өчигдөр буюу энэ сарын 3-ны 10:00 цагийн байдлаар, халдвартай хүний тоо 17409, нас барсан хүний тоо 361, эдгэрсэн хүний тоо 471 байсан юм.

 

БНХАУ-д коронавирусний халдвар авсан 2788 хүний биеийн байдал хүнд байгаа бол халдвар авсан байх магадлалтай тохиолдлын тоо 23214 хүрчээ. Түүнчлэн вирусний халдвар өвчтөнүүдтэй ойр байсан 221015 хүн тогтоогдсоноос 12755 хүнийг гэр лүү нь буцаасан бол 171 329 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. 

Связанные новости