Коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/.
Дэлхий дахинд “2019-nCoV” коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байна хэмээн Дэлхийн
эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус үзэж байна.
“Цаашид өвчний тархах эрсдэл өндөр
хэвээр байна. Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн тэрбээр “Твиттер”
хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь
БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь
нь Хубэй мужид бүртгэгджээ.
Өвчний дэгдэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, Хятадын эрх баригчидтай
хамтран ажиллахын тулд олон улсын шинжээчдийн бүлгийг БНХАУ руу илгээх тухай
тэрбээр мөн мэдэгдсэн байна.