АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЛОНДОН. /Reuters/. АНУ-д “2019-nCoV” коронавирусээр халдварласан тохиолдол шинээр
бүртгэгдэж, энэ өвчнөөр нийт халдварласан хүний тоо 13 болжээ. Энэ тухай АНУ-ын
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэлд дурджээ.
Халдварын шинэ тохиолдол Калифорни муж улсын Сан-Диего хотод хоёрдугаар
сарын 5-нд Ухань хотоос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэнээс илэрчээ.
Өмнө нь АНУ-ын 37 муж улс дахь коронавирусний халдвар авсан байж болзошгүй 398
хүнд үзлэг хийсэн бөгөөд тэднээс 12-т нь
коронавирусний халдвар илэрсэн байна.