Өнгөрсөн онд 93 төрийн албан хаагч зам тээврийн осол, зөрчилд холбогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
онд аймгийн хэмжээнд 93
төрийн албан хаагч зам тээврийн осол гэмтэл, хэрэг зөрчилд
холбогдсон байна. Иймээс аймгийн Цагдаагийн газрын
Замын цагдаагийн тасгаас тус
зөрчлийг бууруулах,
таслан зогсоох чиглэлийн сэрэмжлүүлэг мэдээллийг төрийн
албан хаагч нарт хүргэж байна.
“2019 онд төрийн албан хаагч нар зам
тээврийн осол, хэрэг зөрчилд холбогдох явдал их гарсан. Тэдгээр албан хаагчдад
сануулга өгч, соён
гэгээрүүлэх,
улмаар бусад
албан хаагчид сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос
урьдчилан сэргийлэх зорилгоор манай байгууллагаас дээрх албан хаагчдын
ажилладаг байгууллага болон удирдлагад сануулах албан мэдэгдлийг хүргүүлээд
байна. Мөн зөвхөн төрийн албан хаагчид
гэлтгүй, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, иргэн бүр согтууруулах ундаа
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, хөдөлгөөний дүрэм журмаа
чанд баримтлан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын
хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг анхааруулж байна” хэмээн аймгийн
Цагдаагийн газрын ЗЦТ-ийн зохицуулагч, Цагдаагийн ахлах
дэслэгч Н.Мөнгөнхүү хэллээ.