АНУ-ын ЭСЯ-ны санхүүжилтээр Баруунтуруун суманд шинэ цэцэрлэг барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-18 10:48:42

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа АНУ-ын ЭСЯ-ны иргэн цэргийн харилцааны хэлтсийн төлөөлөгчид Увс аймагт ажиллав.

Өнгөрсөн онуудад тус төлөөлөгчид Баруунтуруун болон Улаангом суманд ажиллаж цэцэрлэг барих газартай танилцан тандалт судалгаа хийсэн юм.

АНУ-ын Цэргийн академийн хөрөнгө оруулалтаар Баруунтуруун суманд шинэ цэцэрлэг энэ оны  дөрөвдүгээр сард баригдахаар болжээ.

Харин Улаангом сумын 10 дугаар багт баригдах цэцэрлэгийн ажил судалгааны шатанд явж байгаа аж. Тус барилга нь аливаа гамшиг ослын үед хорогдох байртай баригдана. 

Связанные новости