Улаангом руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-18 20:47:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Улаангом хотр руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавьж ажиллаж байна.

Сумын Адарганы чиглэлийн постод аймгийн ОБГ, Цагдаагийн газар, ЗӨСТ-ийн холбогдох албан тушаалтнууд 24 цагийн хяналт тавьж ажиллаж буй.

Тэд Улаангом руу орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавьсан бол  Улаанбаатар-Увс-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавьжээ.




Связанные новости