Ховд суманд өвөлжилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-18 18:00:02

Увс /МОНЦАМЭ/. Ховд суманд энэ жил сайхан өвөл болж байна. Тус сумын мал сүрэг 2019 оны жил эцсийн тооллогоор 2000 гаруй толгойгоор өсчээ.

Сумын аюулгүйн нөөцөд 10 тонн өвс тэжээлийг нөөцөлж, иргэддээ хямд үнээр хүргэж байгаа аж. Сум 2019 оны ажил үйлсээрээ аймагтаа хоёрдугаар байрт шалгарсан бол Соёлын төв болон цэцэрлэг, сургууль  2019 оны ажлаараа аймгийн хэмжээнд ажлаараа эхний байруудад шалгарсан амжилт гаргажээ.

“Манай сум 2019 оны ажлаараа аймгийн 19 сумаас хоёрдугаар байрт шалгарлаа. Өнгөрсөн жил орон нутагт бүтээн байгуулалтын ажил дүүрэн байсан бөгөөд сум дундын эмнэлэг засварт орсноос гадна Ачит баг цахилгаан дамжуулах эх үүсвэрт холбогдсон.

2020 оны хувьд 100 хүүхдийн дотуур байр барих, дахин дамжуулах станцтай болох, жишиг багийн төвтэй болох зэрэг ажил хийнэ” хэмээн Ховд сумын Засаг дарга У.Түмэндэмбэрэл хэллээ.

 

Связанные новости