Арилжааны банкууд 16.00 цаг хүртэл ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-20 17:10:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөлд банкууд ажиллах цагийн хуваариа өөрчлөөд байна. Тодруулбал, "Голомт", "Хас", "Төрийн банк" гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болсон. ХААН банк 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж, бямба, ням гарагт амарч байна. 

ХХБ одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. "Капитрон банк" мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.


ХААН банкны салбарууд 09.00-17.00 цаг хүртэл ажиллаж бямба, ням гарагт амарч байна. 


Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын ажиллах цагийг богиносгоно гэдгийг мэдээллээ.


Связанные новости