Эргүүл хамгаалалтад 385 төрийн албан хаагч ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-27 20:11:36

Увс /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн 19 суманд 47 хяналтын цэг ажилласан байна. Эдгээр хяналтын цэгүүдэд байнгын болон явуулын эргүүл хамгаалалтыг 385 төрийн албан хаагч хийж гүйцэтгэжээ.

Тэд 24 цагийн турш тасралтгүй үүрэг гүйцэтгэж, тус цэгүүдээр дамжин өнгөрч байгаа автомашинуудад хяналт тавьж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын ажилтнууд болон сумдын төрийн албан хаагч нар ажиллажээ. 

Связанные новости