УВС: Худалдаа наймаа эрхлэгчид мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ намрын гуравдугаар ээлжийн мод тарих үйл ажиллагааг зохион байгуулна.
Увс аймгийн төвийн зах худалдааны төвд худалдаа наймаа эрхлэгчид болон тээврийн байгууллагууд нэгдэж энэ сарын 20-ны өдрийн 9 цагаас эхлэн Онцгой байдлын урд талаас Улаангом сумын ЕБ-ын 3-р сургууль хүртэлх авто зам дагуух цэцэцрлэгт мод тарина. Иймээс мод тарих үйл ажиллагаанд оролцогчдыг бээлий, хүрз, ломбо, хар шороо, элс, өтөг бууц, модны үртэс гэхчлэн бэлтгэлээ сайтар хангаж ирэхийг зохион байгуулагчид зөвлөж байна. Энэ удаагийн мод тарих ажлыг Улаангом сумын Байгаль орчны тасаг зохион байгуулна.
Намрын нэг, хоёрдугаар ээлжийн мод тарих ажлын хүрээнд Увс аймагт 5000 гаруй мод
тариад байна.