Улсын хэмжээнд 70 сая толгой мал хаваржиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар 70 сая гаруй толгой мал хаваржиж байна. Үүнээс 30.9 сая нь энэ хавар төллөнө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Мөн Булган, Төв, Архангай зэрэг аймгийн отрын бүс нутгийг чөлөөлж 3 дугаар сарын 1 гэхэд өөр аймаг, сумын малчдыг буцаахаар боллоо.
Энэ намар, өвөл хамгийн их отрын мал хүлээн авсан нь Булган аймаг бөгөөд тус аймгийн Рашаант сумаас гадна Гурванбулаг, Сайхан, Могод зэрэг 5-6 суманд Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай зэрэг аймгийн нутгаас малчид оторлоод байгаа юм. Энэ бүс нутагт отрын малыг чөлөөлөхгүй бол энэ хавар бэлчээрийн даац муудаж, хэтрэхээр байна гэж ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалын газрын дарга Д.Батмөнх хэлж байна.
Хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа зарим аймагт улсын нөөцөөс 1.9 тэрбум төгрөгийн өвс, тэжээл олгохоор болжээ.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр