АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-03-01 09:41:32

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж, Вашингтон муж улсад 50 гаруй насны эрэгтэй бямба гарагт нас баржээ. 


АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, уг өвчтөн өндөр эрсдэлтэй бүс нутгууд руу зорчоогүй байжээ.  


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид халдвар авсан хүний тоо нэмэгдэж "болзошгүй" байгааг дурдаад, АНУ ямар ч нөхцөл байдлыг даван туулах бэлтгэлтэй байгаа хэмээн мэдэгдсэн байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 69 хүрчээ. Тэдний 44 нь "Diamond Princess" хөлөг онгоцноос, 3 нь БНХАУ-аас нүүлгэн шилжүүлсэн иргэд бол 22 нь АНУ-ын муж улсуудад бүртгэгджээ.


Мөн АНУ-ын засаг захиргаа БНСУ, Италийн халдвар тархсан бүс нутгууд руу зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж, Иранд сүүлийн 14 хоногийн дотор зорчсон иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.

Связанные новости