Польшид коронавирусний анхны тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАРШАВ. /РИА Новости/. Польшид коронавирусээр халдварласан анхны тохиолдол
бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Лукаш Шумовский мэдэгджээ. Өвчтөн
Германаас ирсэн байна.
Өвчтөн өндөр халуунтай байгаагаас гадна ханиалгаж байна гэж тэрбээр мэдэгджээ. Өвчтөнтэй ойр хавьталтай
байсан бүх хүнийг тусгаарласан байна.
Польш улс коронавирус илэрсэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ
төлөвлөгөөг хэдийнээ танилцуулсан бөгөөд зохих газрууд төлөвлөгөөний дагуу
ажиллана гэдгийг Лукаш
Шумовский цохон тэмдэглэв.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar