“Екатеринбург-2020” Их дуулгад Монголын 21 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-05 13:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо гуравдугаар сарын 13-15-нд зохион байгуулах Их дуулга тэмцээнд Монголын шигшээ багаас эрэгтэй 11, эмэгтэй 10 жүдоч хүчээ сорихоор мэдүүлгээ илгээжээ.


“Екатеринбург-2020” Их дуулга тэмцээнд 92 орны 613 жүдоч /эрэгтэй 362, эмэгтэй 251/ хүч, ур чадвараа сорин “Токио-2020” олимпын эрхийн оноогоо нэмэгдүүлэхээр бүртгүүлжээ. Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Л.Өнөболд, Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, 81 кг-д Моллай Саиэд, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, М.Даваасүрэн, -78 кг-д О.Мөнхцэцэг, +78 кг-д Гандиймаа нар багтжээ.


Харин Морокко улсын Рабат хотноо гуравдугаар сарын 06-08-нд болох Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны хуанли-д албан ёсоор бүртгэгдсэн "Рабат-2020" Их дуулга тэмцээн шинэ коронавирусний халдварын тархалтаас болж цуцлагдсан байна. 

Связанные новости