Их Британид коронавирусний халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-06 11:36:58

ЛОНДОН. /Press Association/. Коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас нас барсан анхны тохиолдол Их Британид бүртгэгдлээ гэж тус улсын Беркшир гүнлэгийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.


“Харамсалтай нь өндөр настай өвчтөн нас барлаа. Өвчтөн өмнө нь коронавирустэй холбоогүй шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн боловч өнгөрсөн шөнө түүнээс авсан шинжилгээний хариу эерэг гарсан” гэж мэдээлэлд дурдсан байна.


Коронавирусний халдварын анхны тохиолдол Их Британид нэгдүгээр сарын 31-нд бүртгэгдсэнээс хойш 116 хүнд уг вирус илэрсэн бөгөөд сүүлийн хоёр хоногт халдвар авсан хүний тоо хоёр дахин нэмэгджээ.


Их Британийн бас нэг иргэн Японд нас барсан тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн байна. Уг эрэгтэй Ёкохама хотын боомтод тусгаарлагдсан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцоор зорчиж байжээ. 


Связанные новости