ДЭМБ: Коронавирус зогсох боломжтой гэдгийг Хятадын туршлагаас харж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-06 12:04:14

ЖЕНЕВ. /TASS/. БНХАУ болон бусад улсын коронавирустэй тэмцэхэд гаргаж буй хүчин чармайлтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус эерэгээр үнэлжээ.


“Уялдаа холбоотой хамтран ажиллах чиг хандлагыг баримталснаар өвчний тархалтыг зогсоох боломжтой гэдгийг Хятад улс болон бусад улсын туршлагаас бид харж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 


Түүнчлэн өвчний талаар үнэн зөв мэдээлэл тарааж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудад талархаж буйгаа Тедрос Аданом илэрхийлжээ. Цуурхал, худал мэдээлэлтэй тэмцэх нь коронавирустэй тэмцэж буйн бас нэгэн чухал алхам болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Связанные новости