Бутанд коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-03-06 14:14:27

БЭЭЖИН. /Xinhua/. Бутаны хаант улсад коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Ерөнхий сайд Лотай Церингийн мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, даваа гарагт Энэтхэгээс Бутанд ирсэн 76 настай америк жуулчнаас коронавирус илэрсэн бөгөөд түүний явсан сургуулиуд болон бусад байгууллагуудыг гурван долоо хоног хаах шийдвэр гаргасан байна.


Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн коронавирусний халдвар тус улсаас гадна дэлхийн 80 гаруй улсад бүргэгдээд байгаа билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадаас гадна халдвар авсан хүний тоо 15 мянгад дөхөж, 267 хүн нас баржээ. 

Связанные новости