Золбин нохой, муурыг устгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 70 гаруй оронд тархаад байгаа "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх ажлын
хүрээнд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/-аас төлөвлөгөө гарган
ажиллаж байна. Үүний хүрээнд золбин нохой болон муур устгах ажлыг зохион
байгуулжээ.
Одоогоор аймгийн
хэмжээнд 500 гаруй золбин нохой, муурыг устгажээ. Тодруулбал 513 нохой, 20
гаруй муурыг устгасан байна.
Мөн МХГ-аас ААНБ-уудад хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх,
олон нийтийн газар гудамж талбайн нийтийн цэвэрлэгээг хийх, томоохон худалдааны
төвүүдэд тогтмол ариутгал хийх зэрэг ажлыг зохион байгуулж байгаа аж.