Францад коронавирусээр халдварласан хүний тоо огцом өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПАРИС. /РИА Новости/. Францад коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн
дотор 336-аар нэмэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 949-д хүрчээ. Энэ тухай
тус улсын Эрүүл мэндийн газрын тэргүүн Жером Саломон мэдэгдсэн байна.
Халдварын улмаас 16 өвчтөн нас баржээ. Тэдний 11 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй
байснаас гадна 12 нь 70-аас дээш насны хүмүүс байжээ. Түүнчлэн одоогоор 45 өвчтөн сэхээн
амьдруулахын тасагт хэвтэж байгаа аж.