“Arnold classic” тэмцээнээс Г.Угалзцэцэг хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д гуравдугаар сарын 5-8-нд болж байгаа бодибилдинг фитнессийн “Arnold classic” тэмцээнд оролцсон гавьяат тамирчин Г.Угалзцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр өөрийн охин М.Мойлоогийн хамт энэ тэмцээнд оролцож байгаа аж. Г.Угалзцэцэг тус тэмцээний “Фигур С” ангилалд хүрэл медаль, “Мастер фигур” ангилалд тавдугаар байрт шалгарсан байна. Харин түүний охин М.Мойлоо хамгийн
олон тамирчин оролцсон “Бикини С” ангилалд дөрөвдүгээр байр эзэлжээ.